2023 оны улсын төсөвт тодотгол хийх хуулийн төслийг өнөөдөр /2023.06.08/ Засгийн газраас УИХ-д өргөн барилаа.

Энэ талаар төсвийн тодотголын төслийг өргөн барьсан Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Х.Булгантуяа нар мэдээлэл хүргэж байна.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхэд бүрд олгохоор болсон. Мөн өнгөрсөн хугацаанд мөнгөн тэтгэмжээ авч чадаагүй хүүхдүүдэд нөхөж олгоно. Ингэхдээ одоо хүүхдийн мөнгө авч байгаа 91 хувьд дээр нэмэлт хүсэлт авах шаардлагагүй гэж үзэж байгаа. Нэмэлтээр нөхөж авах гэж байгаа 9 хувиас нь хүсэлт авна.

Өмнө нь 100 хувь олгодог байсан учраас манай архивын мэдээлэлд бүх хүүхдийн мэдээлэл хадгалагдсан байгаа.  Үүнийг ашиглаж, аль болох чирэгдэл багатайгаар, цахимаар хүсэлт авна. Хэрэв цахимаар явуулж чадахгүй бол харьяа Хөдөлмөр, халамжийн хэлтэс дээрээ очоод бүртгүүлэх боломжтой” гэлээ.  

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу