УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших /2023.06.08/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Тус хуульд нэр дэвшигчдийн нэг хүйсийн квотыг 30 хувь байхаар тусгахыг байнгын хорооны хурлаар дэмжсэн билээ. Үүнийг УИХ-ын зарим гишүүд эсэргүүцэж, нэмэгдүүлэх ёстой хэмээн үзэж буй юм. 

Тиймээс жендерийн тэгш байдлыг хангах үүднээс нэг хүйсийн квот буюу эмэгтэй нэр дэвшигчдэд заасан квотыг нэмэхийг дэмжсэн лобби бүлэг байгуулж, үүнийг нь УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ахлахаар болжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Сонгуулийн тухай хуулийн гол фокус нь эмэгтэйчүүдийн квот. 2012 онд Жендерийн эрх тэгш байдлын тухай хууль батлагдан гарсан. Энэ хуульд Монголын төрийн бодлого туссан. Үе үеийн Ерөнхий сайдууд Жендерийн үндэсний хорооны дарга болсон. 2021 оны гуравдугаар сарын 25-нд 77 дугаар захирамжаар “Бодлогын зөвлөл”-ийг байгуулсан байдаг. Энэ зөвлөлд нь УИХ-ын эмэгтэй гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, тэдний зөвлөхүүдээс гадна УИХ-д суудалтай намуудын төлөөлөл багтдаг. Өнгөрсөн оны есдүгээр сарын 16-нд Зөвлөлийн анхдугаар хуралдааныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй гишүүд хийж, Сонгуулийн хууль дахь квотын асуудал, Намын тухай хууль, дотоод ардчилал, жендерийн асуудал, санхүүжилт гэх зэргийг хөндсөн юм байна. Энэ зөвлөлийн гишүүд ярилцаж байгаад, “Жендерийн лобби бүлэг” байгуулж, 13 жилийн өмнөөс л энэ тухай асуудлыг ярьсан хүн гэдэг утгаар нь надаар ахлуулах санал гарч, дэмжсэн байна” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу