Ажлаа сайн хийж байгаа гэж дарга нартаа хэлэгдэх хүсэлтэй хүмүүс олон. Тэр дундаа намдаа тал засаж, санхүүжилт босгож өгч өрмийг нь өөрөө хүртэж ирсэн хүмүүс Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг удирдаж ирсэн. Тэдний нэг нь Ц.Даваацэрэн. Одоо Таван толгой түлш ХХК-ийн захирлаар ажиллаж байгаа. Очсон цагаасаа л мордохын хазгай болж бүтэл муутай ажлаа эхлүүлж, АТГ-аас гэрт нь нэгжлэг хийсэн гэх мэтээр түүнтэй холбоотой мэдээлэл хөвөрдөг. Түлшийн захирлаар очсоноос хойш сайжруулсан түлштэй холбоотой гомдол тасраагүй.

Тавдугаар сарын 30-ны шөнө зуны сард 27 хүн сайжруулсан шахмал түлшинд угаартаж, найман иргэн хорвоогоос буцав. Таван настай хоёр, 17 настай нэг, цэргээс дөнгөж ирсэн залуу ээжтэйгээ гэх мэтчилэн найман хүний амиар сайжруулсан шахмал түлш дүнгээ тавиулж байна. Ц.Даваацэрэнгийн ажлын үзүүлэлт найман хүний амь наснаас илүү байсан тул тэр хав дарж өнгөрүүлэхийг хүссэн бололтой. Даравч далдайна, булавч бултайна гэдэг шиг энэ олон хүний амь насаар хэмжигдэх албан тушаал ч гэж байх ёсгүй юм. Тэр бүү хэл “Өөрсдөө л өрхөө бүтээж унтаад үхчихлээ ш дээ. Өрхөө бүтээвэл юу ч түлсэн угаартаж үхнэ” гээд хэнэг ч үгүй хэлээд сууж байгаа компанийнхантай юу ярих вэ.

Энэ он гарсаар 1739 хүн сайжруулсан шахмал түлшний угаарт хордсож, 46 хүн нас барсан харамсалтай тоон мэдээлэл бий. Тус компанийн захирал Ц.Даваацэрэн удахгүй ажлаа өгөхөөр болсон тул үүнийг чимээгүй өнгөрүүлэх чиглэл өгч, өөрт хамаагүй мэт аяглах болсон гэнэ. Хүний амиар “наадсан” шахмал түлшний балаг хэзээ дуусах вэ. Үйлдвэр, тоноглол хэзээ сайжирч үр дүнгээ өгөх вэ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу