НЗДТГ-ын үүдэнд “Цагаан хаалга” болон “Баганат Өргөө” хотхоны захиалагчид өнөөдөр (2023.06.12) мэдээлэл хийлээ.

Иргэд 4 дэх өдрөө НЗДТГ-ын үүдэнд ийнхүү хонож байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд холбогдох албаныханд хандаж, асуудлаа хэлж байсан ч тодорхой хариу өгөлгүй иргэдийг хүлээлгэсээр өдийг хүрчээ. ХУД, 25-р хороонд 70%-даа хүрээд царцсан “Цагаан хаалга цогцолбор” хотхоны 500 өрхийн 3000-4000 иргэн 100% төлсөн ч байрандаа орж чадахгүй 2-4 жил болж байна. Барилгын компанид төр тусгай зөвшөөрөл өгсөн учраас хохирсон иргэд төрөөс харицлага нэхэн НЗДТГ-ын үүдэнд 4 дах өдрөө суулт хийж байгаа нь энэ юм.

Удирдах эрх бүхий төрийн албан хаагчдад удаа дараа мэдэгдэж шаардлага хүргүүлж байсан, гэтэл суулт зарлахын өмнөх уулзалтанд (2023.06.08) ирэхдээ “Юун иргэд билээ, юу хүсч байгаа юм” гээд огт асуудлаа ч мэдэхгүй байсан тухай иргэд мөн онцолллоо. 

Өөрийн гэсэн гэр оронгүй айл айлаар түрээсээр амьдарч байгаа тухайгаа тэд хэлж байв. 2018 онд захиалга өгсөн хүнд 2019 онд байрандаа орно гэж гэрээ хийсэн. Гэвч шаардлага тавих бүрд хүлцэл өчин хойшлуулж, удааширч явсаар өдийг хүрсэн байна.  Урьдчилгаа хамгийн багадаа 10 хувь, бүр 100 хувь хүртэл төлж байсан гэлээ. Иргэд “төрд хаягдсан мэт” хэн ч тоож авч хэлэлцэхгүй байгаад бухимдалтай байсан юм. “Барилгын ажлыг хурдан эхлүүлж, хохиролгүй болгох”-ыг нийслэлийн удирдлагуудаас шаардлаа. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу