Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-өөс 2023 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ)-ын хуваарийг танилцуулсан билээ. Хуваариас харахад энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт гурав хоногийн дараа буюу зургаадугаар сарын 15-нд эхлэхээр байна. 

Тодруулбал, 

  • 06 сарын 16 – Түүх, Англи хэл
  • 06 сарын 16 – Хими, Газар зүй, Нийгэм судлал
  • 06 сарын 17 – Биологи, Математик
  • 06 сарын 18 – Физик, Орос хэл, Монгол хэлний шалгалтыг авах аж. 

Энэ жил улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар анги төгсөгчид болох 34,117 шалгуулагч байгааг БҮТ-өөс өмнө нь мэдээлсэн.

Үүний

  • 54 хувь буюу 18,334 нь орон нутагт
  • 46 хувь буюу 15,783 нь  нь Улаанбаатар хотод арванхоёрдугаар ангийг суралцан төгсөж байна.

Мөн өмнөх оны төгсөгчид нэмж бүртгүүлснээр нийт 40 мянга орчим шалгуулагч энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөх урьдчилсан тооцоолол бий.

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу