УИХ дахь АН-ын бүлгийн хурлаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр бүлгийн дарга О.Цогтгэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-АН-ын дарга Л.Гантөмөрт хариуцлага тооцох уу?

-Сүүлийн үед бизнес эрхлэгчид рүү дайрдаг хандлага маш их болж байна. Тэр тусмаа зах зээлийн эдийн засаг гэдэг чинь зээл авч хөгжинө гэдэг агуулга цаана нь байгаа.

Хууль журмын дагуу зээл авч, төлөөд явж байгааг хавтгайруулж, нийгмээрээ буруутгаж байна. Энэ асуудалд олон нийт зааг, ялгаатай хандах нь зүйтэй.

Боловсролын зээлийн сангийн асуудалд, тухайн үеийн зээл олгох журмынх нь дагуу олгосон биз. Л.Гантөмөр даргын хүүхэд нь шаардлага хангаад зээл авсан гэдэг ерөнхий мэдээлэлтэй л байгаа.

Ер нь сөрөг хүчнээ намнаж, харлуулдаг болж. Нэг хэвлэлд Ардчилсан намын даргын суудалд бурхан авч ирээд тавьсан ч шавартай этгээд болгох нь гэсэн агуулгатай нийтлэл бичсэн байсан. Энэ бол өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал, технологи.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу