Өвлийн адаг харагчин үхэр сарын гурван хөх шарагчин үхэр өдөр. Өглөөний наран 08.22 цагт мандаж, 17.49 цагт жаргана.

Аргын тооллын 1 сарын 31, Ангараг гараг. Билгийн тооллын 10, Чөлөөт эх одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ.