Боловсролын зээлийн сангийн зээлээр дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутнуудыг сонгох шалгаруулалтын эцсийн шат тавдугаар сарын 30-нд болсон билээ. Улмаар сонгон шалгаруулалтын ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажилласан эсэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг нягтлахаар хөндлөнгийн хяналтын баг ажилласан юм.   
Хяналтын багийн дүгнэлт гарсны дараа өчигдөр буюу зургаадугаар сарын 12-ны Даваа гарагт сонгон шалгаруулалтын дүнг эцэслэн зарлах талаар БШУЯ-наас мэдээлж байсан. Гэтэл дүн мэдээг зарлах хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
Энэ талаар БШУЯ-наасБоловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа болон гадаадад оюутан суралцуулах зээл, тэтгэлэгтэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газрын хяналт шалгалт үргэлжилж байна.
Дээрх шалгалтуудтай холбоотойгоор дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутнуудын сонгон шалгаруулалтын дүн мэдээг зарлах хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна” хэмээн мэдэгдлээ. 

Сануулахад, АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгээс 1997-2023 оны хооронд гадаадад суралцах 3,069 суралцагчид олгосон 230 орчим тэрбум төгрөг, 941 суралцагчийн зээлээс чөлөөлөгдсөн үндэслэл, улс төр, бизнесийн нэр нөлөө бүхий олны танил болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүст олгосон 100 орчим зээл, тэтгэлгийг холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагааг явуулж буй.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу