Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо товчооны замын уулзварын инженерчлэл болон товчооны замаас урагш хийгдэх авто замын ажил”-ын хүрээнд 2 эгнээ, 6 метр өргөн, 1.5 метр өргөн дугуйн зам, явган замтай 1.8 км урт авто зам байгуулжээ.

Хөрс хуулалт, ухмалын ажил, тохиромжгүй материал ухаж зөөвөрлөх, хөлдөлтөөс хамгаалах үеийн материал, зөөврөөр далан байгуулах, буталсан чулуун суурь, цементээр бэхжүүлсэн суурь, суур асфальт, өнгө асфальт, тэмдэг тэмдэглэгээ болон авто зам, явган замын хашлагийн ажил, замын трасстай давхацсан цахилгааны шугамыг зөөн шилжүүлэх зэрэг ажлууд бүрэн хийгдэж дууссан гэж Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу