Нийслэл дэх жендэрийн салбар хорооны ээлжит хурал өнөөдөр (2023.06.13) боллоо. Хурлыг Нийслэлийн Засаг даргын орлогч дарга З.Төмөртөмөө  удирдан явуулсан бөгөөд төлөвлөгөөний төслийг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай танилцуулжээ. Хурлаар жендертэй холбоотой цаг үеийн асуудлыг хэлэлцсэн юм.

Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн 2021-2024 оны стратеги төлөвлөгөө, Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд жендэрийн үзэл баримтлалыг тусган хэрэгжүүлж байгаа юм.

Мөн Нийслэл дэх жендэрийн салбар хорооноос нийслэл, дүүрэг, нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдыг чадавхжуулах сургалтуудыг 53 удаа зохион байгуулж, 400 гаруй албан хаагчийг сургалтад хамруулсан байна. Түүнчлэн Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулсан аяныг нийслэлийн хэмжээнд удирдан зохион байгуулж ажиллажээ.

Дашрамд, ажлын байрны сул орон тооны зар мэдээнд хүйсийг онцлон дурдахгүй, аль нэг хүйсийг давуу гэж үзсэн агуулгыг тусгалгүйгээр зарлаж байгаа нь жендэрийн эрх тэгш байдлыг хангаж буйн нэг илрэл юм гэдгийг хуралдаанд оролцогчид онцоллоо.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу