МИАТ төрийн өмчит хувьцаат компани зургаадугаар сарын 30-наас эхлэн орон нутгийн найман чиглэлд нислэг үйлдэхээр болж, уг чиглэлүүддээ тийзний үнийг 2-2,5 дахин бууруулжээ.

Тодруулбал, Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэх бодлогыг дэмжиж, МИАТ компани нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын тээврийн салбарт төрөөс татаас авахгүйгээр долоо хоног бүр нислэг хийхээр болсон байна.

Ингэхдээ дараах найман чиглэлд долоо хоногт 1-3 удаа нислэг хийх аж.

Нислэгийн үнэ, хуваарьтай танилцана уу. 

  • Ховд аймаг – Ховд: Нэг талдаа 405,000 – 451,000 төгрөг
  •  Баян-Өлгий аймаг – Өлгий: Нэг талдаа 405,000 – 451,000 төгрөг
  •  Увс аймаг – Улаангом: Нэг талдаа 405,000 – 451,000 төгрөг
  •  Завхан аймаг – Улиастай: Нэг талдаа 316,700 – 376,000 төгрөг
  •  Говь-Алтай аймаг – Алтай: Нэг талдаа 366,500 – 426,000 төгрөг
  •  Хөвсгөл аймаг – Мөрөн: Нэг талдаа 250,000 – 340,000 төгрөг
  •  Өмнөговь аймаг – Даланзадгад: Нэг талдаа 250,000 – 340,000 төгрөг
  •  Дорнод аймаг – Чойбалсан: Нэг талдаа 268,500 – 308,500 төгрөг

 

 

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу