Засгийн газрын өнөөдрийн (2023.06.14) хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргаар В.Энхбаатарыг томилжээ.

В.Энхбаатар нь 1994 онд ШУТИС, 2006 онд МУИС, 2015 ондИх Британи Удард Ирландын Лондоны Метрополитон их сургуулийг төгссөн. Эдийн засагч, олон улсын худалдааны мэргэжилтэй, шинжлэх ухааны магистр зэрэгтэй аж.

Ажилласан байдлын тухайд,

  • 2002-2004 онд Үйлдвэр худалдааны яаманд мэргэжилтэн
  • 2004-2006 онд Европын холбооны төсөлд төслийн зохицуулагч
  • 2007 онд Үйлдвэр худалдааны яаманд мэргэжилтэн
  • 2007-2009 онд Монгол Даатгалд
  • 2009-2011 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Бичил даатгал төсөлд зохицуулагч
  • 2011-2012 онд Соёмбо даатгал
  • 2016-2023 онд Санхүүгийн зохицуулах хорооны Гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байна.  

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу