Засгийн газрын өнөөдрийн (2023.06.14) хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний экспорт саатаагүй, хэвийн үргэлжилж байгааг хэллээ. 

Тэрбээр “Нүүрсний экспортын биет хэмжээ зургаа дахин өссөн. Экспортод ямар нэгэн байдлаар эрсдэл үүссэн зүйл огт байхгүй. Өдөртөө 1,000-аас дээш машин нүүрс тээвэрлээд гарч байгаа. Харин 2022 оны 11, 12 дугаар сард өдөрт Монгол Улсын хилээр гардаг байсан нүүрсний биет хэмжээ 161 мянган тонн орчмоор хэмжигддэг байсан бол өнөөдрийн байдлаар 230 мянган тонн орчимд эргэлддэг болсон байгаа.

Тэгэхээр биет хэмжээ бодитоор өссөн. Ямар нэгэн саатал байхгүй” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу