Засгийн газрын өнөөдрийн (2023.06.14) хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх айлчлалын тов гарсан гэдгийг хэллээ. 

Тэрбээр “Ерөнхий сайдын БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын тов гарсан. Нууцлалын зэрэгтэй тул хугацааг нь хэлэх боломжгүй. 

БНХАУ-ын зүгээс Ерөнхий сайдын албан айлчлалтай холбоотойгоор татгалзсан зүйл байхгүй. 

Энэ айлчлалаар улс хоорондын экспорт, импортын асуудлыг нэг мөр шийдэх, төмөр замын холболтуудыг эцэслэн тогтох, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээг тохирох зэрэг томоохон үр дүнтэй айлчлал болох талаасаа хоёр тал хариуцлагатай ажиллаж байгаа” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу