Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирдэг өргөдөл, хүсэлтийн 50 орчим хувь нь орц, гарц гаргах тухай байдаг байна. Иймээс тус албанаас зуслангийн бүсийн 26 аманд дахин төлөвлөлт хийж эхэлсэн бөгөөд Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийнх дуусжээ. Энэ хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай хамтран эхний ээлжид Шадивлангийн амны газар ашиглалтын байдлыг сайжруулж, жишиг ам болгохоор бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Энэ талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дүүрэг хариуцсан газар өмчлөлийн мэргэжилтэн Х.Хишигбадрах:

-Эхний ээлжид Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийн аманд орц, гарц гаргах ажлыг эхэлж байна. Орц, гарцаа шийдээгүйгээс иргэд эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл үүсдэг. Иймээс үүнийг шийдэх нь нэн чухал. Мөн иргэдийн эрүүл агаарт гарах нөхцөлийг бүрдүүлж, ойн сан бүхий газрынхаа орц, гарцыг шийдэж, зогсоол байгуулж, явган аялах нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна. Дөрвөн амны иргэдтэй төлөвлөлт хийж байгаа компани өнгөрсөн жилээс уулзаж, мэдээлэл өгсөн. Төлөвлөлтийг иргэдийн оролцоотой хийнэ. Иргэдийн объектыг дайруулж газар чөлөөлөхгүй. Мэдээж бага хэмжээгээр хашааг татах асуудал бол бий. Шавивланд 2500 нэгж талбар байгаагаас 610 орчим нь төлөвлөлтөд тодорхой хэмжээгээр өртөж байгаа. Иргэдтэй уулзахад дэмжиж байгаагаа илэрхийлсэн хэмээв.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу