Боловсролын Үнэлгээний Төвөөс 2023 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ)-ын хуваарийг танилцуулсан билээ. Хуваарийн дагуу ЭЕШ өнөөдөр /2023.06.15/ Улаанбаатар хотын цагаар 10:00 цагаас Түүхийн хичээлээр эхэлнэ.

Харин үдээс хойш 14:00 цагаас Англи хэлний шалгалт болох юм байна. Шалгалтуудын үргэлжлэх хугацаа тус бүр 80 минут байх аж.

Шалгуулагчид шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө байрандаа очиж, 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстой. Иймд цагаа сайтар тооцоолох шаардлагатай юм.

Шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал: 

1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

3. Суудлын хуваарь / www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/

4. Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу