Улс даяар ЭЕШ өнөөдөр эхэллээ. Нийслэлийн хэмжээнд 24, улсын хэмжээнд 22 байршилд шалгалт үргэлжилж байна. Шалгалт авах байрны үүдэнд бичиг баримт болон эд зүйлсийн шалгалтыг хийж байгаа юм. Тодруулбал сурагч нь харандаа, бичиг баримтаас өөр зүйл авч орох нь хориотой юм.

Элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр сурагч нь дараах зүйлсийг биедээ авч орохыг хориглоно. Үүнд: гар утас, ноорог цаас, үзгэн бал, тосон бал, тооны машин, ухаалаг цаг, таблет, чихэвч зэрэг орно. Хэрэв шалгалтад сурагч санаатай болон санаандгүйгээр эдгээрийг авч орсон тохиолдолд шалгалтын оноог газар дээр нь хүчингүй болгох, цаашлаад их дээд сургуульд элсэх боломжгүй болгох зохицуулалттай ажээ.

Мөн элсэлтийн шалгалт авч буй байранд сүлжээ унагаагч, метал хайгч, хяналтын камер зэргийг байрлуулсан байна. Шалгалтын явцад саад учруулахгүй байх үүднээс сургуулийн орчинд цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу