Боловсролын үнэлгээний төвөөс орон даяар эхэлсэн Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар өнөөдөр (2023.06.15) мэдээлэл хийлээ. ЭЕШ-ын явагдах зарчим, ерөнхий зохион байгуулалтын талаар Боловсролын үнэлгээний төвийн дарга Д.Ганбат тайлбар хийлээ. 

Тодруулбал, “Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг Блокчейн систем ашиглан хийх юм. Блокчейн систем нь хүний оролцоогүй, олон жил ч болсон дата нь устахгүй, гадны нөлөөгөөр дүнд өөрчлөлт хийх боломжгүй зэрэг давуу талтай” тухай танилцууллаа. 

Шалгалт өгөх сургуулийн ойр орчимд замын хөдөлгөөн болон бусад үйл ажиллагаанд хяналт тавьж сурагчдад хүндрэл учруулахгүй байх үүдээс цагдаагийн албан хаагчидд ажиллаж байна. 

Мөн шалгалт өгөхөөр очихдоо  сурагч нь “Бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 16 насанд хүрэх шалгуулагч сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан, цээж зурагтай тодорхойлолт, төрсний гэрчилгээний хамт / Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг зэргийг марталгүй авч очих ёстой юм. .

Бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол 133233 гэсэн тусгай дугаарт регистрийн дугаарын 8 оронтой тоогоо мессежээр илгээн хурдан шуурхай хариугаа авах боломжтой ажээ. ЭЕШ зохион байгуулахаар хянан шалгагч, багш, цагдаа, эмч, үйлчлэгч гээд нийт 2460 орчим хүн ажиллаж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу