Цар тахлын нөхцөл байдал нэгэн үеэ бодвол нэлээд эерэгшсэн боловч “Олон улсын анхаарлын төвд байгаа эрүүл мэндийн ноцтой асуудал” хэвээр байгаа гэж ДЭМБ-аас энэ сарын 30-нд мэдэгджээ. 

Мөн сарын 27-нд ДЭМБ-ын онц байдлын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаарх улирлын үнэлгээний хурлыг хийлгэжээ. ДЭМБ-ын мэдэгдэлд дурдсанаар, уг хороо өнөөгийн цар тахлын нөхцөл байдал болон цаашдын сэргийлэлт хяналтын талаар ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханомд багц санал санаачилга дэвшүүлжээ. Тэрээр санал санаачилгыг нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд тухайн өдөр “Ковид-19 олон улсын анхаарлын төвд байгаа эрүүл мэндийн ноцтой асуудал хэвээр байна” гэж мэдэгдсэн байна. Энэ нь олон улсын эрүүл мэндийн журмын дагуу ДЭМБ-аас өгч болох хамгийн дээд түвшний сэрэмжлүүлэг юм. 

ДЭМБ-ын онц байдлын хорооны гишүүд цар тахлын уршиг, үлдэцэд маш их анхаарал хандуулж байгаа юм. Энэхүү тахал нь амьсгалын замын бусад халдвартай харьцуулахад нас баралтын хэмжээ өндөртэй. Нөгөөтэйгүүр  бага, дунд орлоготой орнууд болон дэлхий нийтийн өндөр эрсдэлтэй бүлгүүдэд вакцинжуулалт хангалтгүй бөгөөд вирусын шинэ хувилбар гарч ирэх эсэх нь тодорхойгүй зэрэг эрсдэлүүд байгаа юм.