2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сум Бугант 3 дугаар багт ойн түймэр гарсан тухай дуудлагыг хүлээн авчээ. Улмаар Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн Засаг даргын тамгын газар, мэргэжлийн алба, сайн дурын хэсгийн ажилчид нийт 55 хүн, 3 автомашинтай гал түймрын голомт дээр ажилласан байна. 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 11:35 цагт түймрийг цурамд оруулж, 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 16:30 цагт бүрэн унтрааж Ерөө сумын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу