УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.16/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа. 

Санал хураалтад 49 гишүүн оролцсоноос 43 нь дэмжиж, 87.8 хувийн саналаар хууль эцэслэн батлагдав. Харин Ж.Батсуурь, Б.Бейсен, Д.Ганбат, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл нарын гишүүд татгалзсан санал өгсөн юм.

Ингэснээр долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгож, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр болж буй. 

Төсвийн тодотголтой холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу