УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.16/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Би 2017 онд сургууль, цэцэрлэгийн томилгоотой холбоотой асуудлыг хөндөж, одоогийн мөрдөж байгаа хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байсан.

Салбарын сайд нар аж ахуйн ажил болон томилгоо хийхээс илүүтэй, бодлого томьёолох үндсэн ажлаа хийх ёстой. Гэтэл БШУЯ-ны өмнөх удирдлагууд сургууль, цэцэрлэгийн тендер, томилгоотой зууралдсаар ирсэн. Энэ агуулга өнөөдрийн хуульд бүрэн хадгалагдаж үлдсэн байна.

Ингэж бүх томилгоог яам руугаа төвлөрүүлээд байвал боловсролын салбарын шинэчлэл болж чадахгүй.

Дараагийн асуудал нь, бид эдийн засгаа өөд татахгүй байж хүүхдүүдэд яаж бага ангиас нь эхлээд англи хэлийг заалгах юм. Хэнээр заалгах вэ.

IELTS шалгалтын 7.5 оноотой хүн Сэлэнгэ аймгийн Хушаат суманд очоод нэг сая төгрөгийн цалинтайгаар багшлахгүй.

Дэвшүүлж байгаа зорилт бүр нь эдийн засагтайгаа уялдах ёстой” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу