УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.16/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Боловсролын багц хууль бол маш чухал. Манай улсын боловсролын салбар хөгжлийн түвшнээрээ хоцрогдоод, орхигдчихсон. Тиймээс энэ салбарыг олон улсын стандартад хүргэхийн тулд энэ хууль суурь нь болно. 

Ер нь боловсролын салбарыг ерөнхий боловсролын, их, дээд, МСҮТ гээд ангилах ёстой. Гэтэл орж ирж байгаа хуульд бүгдийг нь нийлүүлээд нэг заалтаар оруулчихсан байна. Долоон багц байсан хуулийг бүр дөрвөн багц болгожээ.

Тус тусад нь заалт оруулж, задлахгүй бол хэтэрхий ерөнхийлж, нэг заалтад бүгдийг нь хамруулснаас болоод асуудал үүсээд байна.

Өчигдөр гэхэд Боловсролын зээлийн санд дахиад л асуудал үүссэн. Дэлхийн шилдэг 50 сургуульд тэнцсэн хүүхдүүдийг дахиад шалгаруулалт хийх гэж байна гээд эцэг, эхчүүд нь гомдол мэдүүллээ. 

Монголын боловсролын салбарыг дэлхийн жишигт хүргэх зорилгоор энэ хуулийг маш удаан хугацаанд ажиллаж, оруулж ирж байгаа. Гэтэл ингээд нийлүүлсэн заалтууд их байгаа нь асуудалтай байна. 

Цаг хугацаа алдах ёсгүй ч гэсэн байнгын хороонд буцааж, дахин хэлэлцэж, сайн хууль гаргах хэрэгтэй” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу