Төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нар мэдээлэл хүргэлээ. 

ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Өмнө танилцуулж байсанчлан иргэдийн амьжиргааг дэмжих, нэн шаардлагатай төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмэх, хүүхдийн мөнгийг үлдсэн 9%-д нөхөн олгох, халамжийн тэтгэмж, байнгын асаргаатай иргэд, хүүхдүүдийн тэтгэмжийг 2-3 дахин нэмэгдүүлж байна. Ирэх долоо хоногийн Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар холбогдох журмуудыг батлуулна. Журмууд батлагдсаны дараа хүүхдийн мөнгийг нөхөн олгох, тэтгэвэр, цалинтай холбоотой мэдээллийг хэрхэн авах талаар олон нийтэд хүргэх болно.

Одоо хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд дахин хүсэлт гаргах шаардлагагүй. Харин хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 9%-ийнханы тухайд зөвхөн хүүхдийн мөнгөө Хүүхдийн төлөө санд хандивлах хүмүүс нь ороод хүүхэд тус бүрдээ хүсэлт гаргах юм.

Хүүхдийн мөнгөний хүсэлтийг авахаар хур систем, ekhalamj, emongolia системийн холболтуудыг хийж байгаа, долдугаар сарын 1-нээс өмнө бэлэн болгоно” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу