Төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нар мэдээлэл хүргэлээ. 

Сангийн сайд Б.Жавхлан “Цалин, тэтгэврийг өнөөдөр нэмсэн ч инфляцид өөрчлөлт орно, жилийн эцсээр эсхүл ирэх жил нэмсэн ч өөрчлөлт орно. Харин тэр хүртэл хүлээх боломж иргэдэд байхгүй. Тиймээс тодотгол хийх боломж гарч байгаа хамгийн эхний цаг үедээ цалин, тэтгэврээр дамжуулан хүн амынхаа бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авч байгаа юм.

Инфляци нэмэгдэх сөрөг дарамтыг саармагжуулахын тулд эдийн засгийн болон захиргааны арга хэмжээг авна. 

Бидэнд бодлогын хүүгээ зөөлрүүлэх орон зай байхгүй. Мөнгөний бодлого чанга хэвээрээ үргэлжилнэ. Хэмнэлтийн хуулиа нарийн баримтлаад явна. 

Харин энэ нэмэгдлийг далимдуулж, зохиомлоор үнээ өсгөж, хомсдол үүсгэх асуудалд хатуу тэмцэж ажиллана” гэлээ. 

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу