УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.16/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлын явц, үр дүнгийн талаар мэдээлэл сонслоо.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Эрт илрүүлгийн зардалд 2022 онд төрийн болон хувийн хэвшлийн 75 байгууллагад 16 тэрбум 355 сая төгрөг, 2023 онд 76 байгууллагад 20 тэрбум 860 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон. 

Энэ оны зургаадугаар сарын 8-ны байдлаар нийт хүн амын 31.1 хувь буюу 1,047,270 хүн хамрагдсанаас 45 хувь нь эрэгтэйчүүд, 55 хувь нь эмэгтэйчүүд байна. 

Өвчлөлийн 700,881 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс,

  • 60.5 хувь нь хоол боловсруулах тогтолцооны,
  • 11.9 хувь нь дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны,
  • 8.1 хувь нь шээс бэлгийн тогтолцооны,
  • 6.3 хувь нь зүрх судасны тогтолцооны,
  • 3.6 хувь нь амьсгалын тогтолцооны өвчиллүүд бүртгэгдсэн.

Насны ангиллаар нь авч үзвэл, 

  • 5 хүртэлх насны хүүхдүүдийн 10.2 хувь нь илүүдэл жинтэй, 5.3 хувь нь таргалалттай, 39.3 хувь нь илүүдэл жин, таргалалтад өртөх эрсдэлтэй, 17.5 хувь нь өсөлтийн хоцрогдолтой байна. 
  • 6-7 насны хүүхдүүдийн 6.5 хувь нь илүүдэл жинтэй, 25.7 хувь нь илүүдэл жин, таргалалтад өртөх эрсдэлтэй байна.
  • 40-60 насны хүн амын 11.8 хувь нь сэтгэцийн эмгэгийн шинжтэй байна. Зонхилон тохиолдох сэтгэцийн үндсэн дөрвөн эмгэгээс архаг ядаргаа 3.5 хувь, сэтгэл түгшилт 7.6 хувь, тайлбарлаж боломгүй биеийн зовуурь шаналгаа 6.9 хувь, сэтгэл гутрал 1.7 хувь тус тус тохиолдсон байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу