УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.16/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлын явц, үр дүнгийн талаар мэдээлэл сонслоо.

Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн өгч буй мэдээллээр энэ оны зургаадугаар сарын 8-ны байдлаар нийт хүн амын 31.1 хувь буюу 1,047,270 хүн эрт илрүүлэгт хамрагдсан байгаа аж. Үүнээс өвчлөлийн 700,881 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

Сэжигтэй тохиолдлуудыг ангилбал,

  • 60.5 хувь нь хоол боловсруулах тогтолцооны,
  • 11.9 хувь нь дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны,
  • 8.1 хувь нь шээс бэлгийн тогтолцооны,
  • 6.3 хувь нь зүрх судасны тогтолцооны,
  • 3.6 хувь нь амьсгалын тогтолцооны өвчин аж.

Үүнээс харахад хүн амын дунд хоол боловсруулах тогтолцооны өвчин өндөр байна. Тодруулбал, эрт илрүүлгээр бүртгэгдсэн өвчиллийн 60,5 хувь гэдэг нь 424 мянга орчим хүн гэсэн үг юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу