Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 15-20-ны өдрүүдэд зохион байгуулж буй. 10 улсын 160, Монголын 90 оролцогч үндэсний хувцсаараа ижилсэн, парад алхан Сүхбаатарын талбайд орж ирснээр наадмын урлагийн тоглолтууд эхэллээ.

 Наадмын нээлтийн үеэр Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн:
-Өмнөх жилүүдэд Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг зөвхөн ардын урлагаар төрөлжүүлж зохион байгуулж байсан бол энэ жилийн хувьд гар урлалын төрлийг нэмснээрээ онцлог. Гар урчууд дэлхийд цор ганц, давтагдашгүй, улс, үндэстнийхээ өв, соёлыг илэрхийлсэн бүтээл бүтээдгээрээ онцлогтой. Наадамд зургаан улсын 20 гаруй, Монголын 300 гаруй гар урлаач оролцож, Сүхбаатарын талбайд бүтээлээ дэлгээд байна. Энэ үеэр харилцан туршлага судалж, хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэж, гар урлаачдынхаа бүтээлийг олон улсын зах зээлд гаргах ажлуудыг хийх тухай танилцуулллаа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу