Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын урлагийн тоглолтыг “Скин” интертайнментын хамт олон хариуцан, хийхээр болсон билээ. Тэгвэл тоглолтын бэлтгэл ажил өчигдөр /2023.06.16/ эхэлжээ. 
Тоглолтыг “Эв мөнхийн тусгаар Монгол” уриатайгаар зохиомжилж буй бөгөөд мэргэжлийн урлагийн театр, чөлөөт уран бүтээлчид гээд 1,200 гаруй хүн оролцож буй аж.
Мөн Ерөнхий найруулагч Б.Анарын хэлж буйгаар тоглолтын тайзны үзүүлбэрийг технологийн дэвшлийг ашиглан дэлгэцийнхтэй хослуулан шинэлэг байдлаар харуулахыг зорьж буй юм байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу