Азийн волейболын холбооноос зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн “Challenge Cup” тэмцээн зургадугаар сарын 18-25-ны өдрүүдэд Индонезийн Зүүн Жава эргийн Гресик хотод  болох гэж байна. 

Тус тэмцээнд оролцохоор Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Индонези улсыг зорилоо.

Тэмцээнд Индонез, Макао, Хонгконг, Тайвань, Австрали, Энэтхэг, Вьетнам, Филиппин, Иран, Узбекистан, Монгол гээд нийт 11 баг өрсөлдөх аж.

Эдгээр багуудыг дөрвөн хэсэгт хуваасан бөгөөд манай баг Узбекистан болон Вьетнамын багуудтай D хэсэгт оржээ. 

Улмаар зургадугаар сарын 18-нд Улаанбаатарын цагаар 20:00 цагаас Вьетнамтай, 20-нд 17:30 цагаас Узбекистаны шигшээ багтай тус тус тоглох хуваарьтай байна.

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу