УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хүргэж байна. /2023.06.19/

АН-ын бүлгийн өнөөдрийн хурлаар Улс төрийн намын тухай хууль болон Засгийн газраас УИХ-д өргөн барих гэж буй Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн талаар хэлэлцсэн гэдгийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл танилцуулав.

Үүний дараа УИХ-ын гишүүн Н.Ганибал “Хэд хэдэн сэтгүүлч утасдаад асуугаад байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын зарим гишүүдийн санаачилсан, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд оролцсон “Нэг Монгол” гэдэг хөдөлгөөн өрнөж эхэлсэн. 

Энэ хөдөлгөөний зорилго бол АН-ын эв нэгдлийг хадгалах, үйл ажиллагаагаа сайжруулах,  цаашлаад Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж буй энэ цаг хугацаанд намын гишүүд, дэмжигчдийнхээ чадавхийг сайжруулах юм. 

Түүнээс биш ямар нэгэн фракц байдлаар асуудалд хандахгүй. Ямар нэгэн хүнээс хамаарал байхгүй гэдгийг хэлье” гэлээ. 

Сануулахад, Н.Ганибал, Ш.Адьшаа, С.Одонтуяа, О.Цогтгэрэл, Н.Туваан тэргүүтэй УИХ-ын гишүүд санаачлан “Нэг монгол” нэртэй хөдөлгөөн байгуулжээ. Тэдний эхний цугларалт өнгөрөгч амралтын өдрүүдэд Асем төвд болсон аж.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу