УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хүргэж байна. (2023.06.19)

Өнөөдрийн хурлаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн П.Анужин “Иргэдийн дунд тэтгэвэртэй холбоотой асуудал яригдаж байна. Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд дараалсан таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоох заалтыг тусгасан. Ингэхдээ Шударга байлгахын тулд НДШ төлөх дээд таазыг нь тогтоосон.

Иргэдийн дунд долоон жил таван жил болгоход бидний төлсөн зөрүүг барагдуулах уу гэдэг асуудлыг хэлж байна. Бид энэ зөрүүг арилгаж шийдвэрлэх болно. 

Хуульд тусгаж буй дараагийн нэг чухал зүйл нь тэтгэврийн сангийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. Учир нь тэтгэврийн сангийн орлого жил бүр буурч байгаа.

Монгол улсад өнөөдөр 223 мянга орчим малчин байна. Эдгээр малчдын  20 гаруй хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Үүнээс харахад хамрагдалт маш бага хувьтай байгаа гэсэн үг. Энэ хуулийн төсөлд маань хэрэв малчин өөрөө НДШ-ээ төлбөл улс 50 хувийг нь төлнө гэсэн хуулийн заалт оруулж байгаа. Энэ нь нэг талдаа НДС-ийн бүрдүүлэлтийг дэмжих, нөгөө талдаа малчид маань ирээдүйн амьдралынхаа баталгааг хангах чухал заалт болно” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу