Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 15 дахь “Өглөөний уулзалт”-аа Баянхонгор аймгийн малчдын төлөөлөлтэй хийж байна.
Ерөнхий сайд малчдад улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хийгдэж буй ажлууд, Засгийн газрын үйл ажиллаагааны талаар танилцуулж мал аж ахуйн салбар, малчдын нийгмийн асуудлын талаар санал солилцож байгаа юм.

Энэ үеэр Галуут сумын Хайрхан багийн малчин Ш.Бат-Оргил:

-Энэ жил ноолуур үнэтэй байж малчид өрнөөсөө салж байна. Харин махны үнэ хямд байна. Махыг малчдын гараас намар кг-ыг нь 4500-5000 төгрөгөөр аваад одоо 20 мянгаар зарж байна. Малчин бид улирлын чанартай орлого олдог. Мал мах, түүхий эдийн үнийг өсгөх зохицуулалт хийх хэрэгтэй байна.
Малын түүхий эдийн үнэ өсвөл малчид заавал олон малтай байх шаардлагагүй. Цөөн тооны малаа өсгөөд бэлчээр нутгаа ч доройтуулахгүй мал аж ахуйгаа эрхэлж болмоор байна. 

 

Баянхонгор сумын 3-р багийн малчин Т.Түмэндэмбэрэл: 

-Малчид нийгмийн даатгал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад хүнд байна. Мөн хүүхдүүд зургаан настай нэгдүгээр ангид орж байгаа нь малчин гэр бүлүүдэд чирэгдэлтэй байгаад анхаарна уу. Малын эрүүл мэнд, вакцинжуулалтад нэгдсэн бодлого хэрэгтэй байна” хэмээн онцоллоо.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу