УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийг нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдсантай холбогдуулан мэдээлэл хүргэж байна. 

Түүний онцлон хэлсэн заалтуудыг хүргэе.

  • Жагсаалтаар сонгоход Монгол Улсын нутаг дэвсгэр нэг тойрог байна
  • Гадаадад байгаа иргэдээс санал авна. Ингэхдээ зөвхөн жагсаалтаар нэр дэвшигчийн саналыг л авна. Тойрогт нэр дэвшиж буй нэр дэвшигч нарт санал өгөх боломж байхгүй. Гадаадад байгаа иргэдээс санал авах өдөр хоёр байсныг дөрвөн өдөр болгосон
  • Жагсаалтад орсон нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцах боломжоор хангаж байгаа
  • Сонгуульд нэр дэвшиж байгаа нам эвсэлд сонгогчдын нэрсийн жагсаалтыг санал авах өдрөөс 20 болон гурав хоногийн өмнө цахим хэлбэрээр өгнө
  • УИХ дахь ТББХ-ны харьяа Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэл хяналтын дэд хороог цөөнх ахална
  • Нэг хүйсийн буюу эмэгтэйчүүдийн квот 20 байсныг 30 хувь болгон нэмсэн. 2028 оноос 40 хувь болгоно
  • Сонгуулийн сурталчилгаан ашиглах тээврийн хэрэгслийн тоо дөрөв байсныг хоёр болгосон
  • Хэвлэмэл материал буюу сонин, сэтгүүл гурав байсныг хоёр болгосон
  • Тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбар гаргана. Үүнийг сум, дүүргийн Засаг дарга бэлтгэж, байрлуулна.
  • 200 сонгогч тутамд нэг ухуулагч байсныг нийслэл болон аймгийн төвд 400 сонгогч тутамд нэг ухуулагч, бусад газарт 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагчтай байна.
  • Тойрогт нэр дэвшигчид болон нам эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хоёр саналын хуудас бөглөнө. Мөн бэхэн тэмдэглэгээтэй болж буй
  • Санал авах ажлаа дууссаны дараа бүх хэсгийн хороонд хяналтын тооллого хийнэ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу