ЕБС-ийн гуравдугаар ангиас нь эхэлж англи хэл заах эсэх талаар олон нийтийн дунд яригдаж байна. 

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэвлэлд мэдээлэл өгөх үеэрээ англи хэлний нийт багш нарын 60 хувь нь зургаадугаар ангийн хүүхдийн түвшний мэдлэг, чадвартай байгааг хэллээ.

Тэрбээр “Багш нарын дунд хийсэн үнэлгээгээр Англи хэл зааж байгаа нийт 2,800 багш нарын 60 хувь нь зургаадугаар ангийн хүүхдийн түвшний мэдлэгтэй байна. Хүүхдүүд англиар зөв уншиж чадахгүй, зөв дуудаж чадахгүй багшаар англи хэл заалгаж байна гэсэн. Ингэж бид хүүхдийн ирээдүйг бүдгэрүүлж болохгүй. Тиймээс хөтөлбөрийн шинэчлэлээр англи хэлний чадвараа дээшлүүлэх зайлшгүй шаардлага байна” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу