Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдэх хотын гол болон туслах гудамж замуудын засвар, арчлалтын ажлын хүрээнд Гүнтийн давааны шороон замын 4 эгнээний 2 урсгалыг асфальтбетоноор хучилт хийж, хайрган хучилттай 2 эгнээний шороог тэгшилж нягтруулжээ.Гүнтийн давааны авто зам дөрвөн урсгалтай байх ба үүнээс хоёр урсгал нь хатуу хучилттай болгож байгаа юм.

Хүйтний улиралд болон халтиргаа гулгаатай үед захын хэсгийн шороон замаар тээврийн хэрэгслүүд аюулгүй зорчих боломжтой.

“Ингэснээр байгаль орчны агаарын бохирдол, тоосжилтыг бууруулж тухайн орчинд амьдардаг иргэдийн тав тухтай зорчих, амьдрах нөхцөлийг сайжруулах ач холбогдолтой зам арчлалт засварын ажил болж байна” гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу