Нүүрсний хулгайн асуудлаар хэлэлцэх түр хороог шинээр байгуулж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахлахаар болсон билээ.

Энэ талаар тэрбээр хэвлэлд дараах мэдээллийг өглөө.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хянаж шалгах, ард иргэд иргэний нийгмийн байгууллагын хүсэлт шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодитой мэдээллээр хангах, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан  авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа гээд УИХ-ын зургаан гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. 

Өмнөх Г.Ганболд гишүүний ахалж байсан түр хороо бол хилийн шалган нэвтрүүлэх боомтын нэвтрүүлэх чадвар, боомтын үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн байгууллагууд, ААН-үүд гэх мэт найман үндсэн асуудлаар нэг жилийн өмнө байгуулагдаж байсан юм билээ. Энэ түр хороо хяналтын сонсгол зохион байгуулах боломжгүй байна. Тиймээс тусад нь сонсгол явуулах түр хороо байгуулах нэгж байгуулъя гээд надаар ахлуулж, байгуулаа” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу