Нүүрсний асуудлаар шинэ ажлын хэсэг байгуулагдсан билээ. Уг ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалж буй бол Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нарын гишүүд багтаж буй. 

Тэгвэл энэ ажлын хэсэг Нүүрсний хулгайн хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах түр хороо байгуулах эсэхийг шийдэх аж. 

Энэ талаар ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Нүүрсний сонсголыг заавал хийнэ. Хийхдээ нотлох баримтын хүрээнд бүх гэрчүүдийг байлгаж байгаад, хуулийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэж, нэлээд хугацаа шаардсан байдлаар хийнэ. Тэгэхээр наадмын өмнө хийх нь тохиромжгүй. Харин намрын чуулганаар хийх хэрэгтэй гэдэг байр суурьтай байгаа” гэлээ.  

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу