УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2023.06.20/ хуралдаанаар Малын хорогдол болон малчдад үзүүлж байгаа даатгалын үйлчилгээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “Даатгалтай холбоотой асуудалд тодорхой шийдэл гаргах хэрэгтэй. Миний ойлгож байгаагаар манай улсад автомашины даатгал л сайн хэрэгжиж байна. 

Малын индексжүүлсэн даатгал 2006 оноос эхэлж, 2014 он гэхэд 21 аймгийн хэмжээнд тогтолцоо нь бүрэн хэрэгжсэн юм байна. Гэтэл улсын хэмжээн дэх малчин өрхийн 14,4 хувь нь л даатгалд хамрагдсан байна. Малын тоогоор нь аваад үзвэл нийт малын 8 хувийг нь даатгалд хамруулжээ. Энэ маш хангалтгүй тоо.

Уг нь нөхөн төлбөр олгогдох эрсдэлүүдийг нь харахад амьдралтай ойр байна. Гэтэл 10 гаруй жилийн хугацаанд энэ тогтолцоо бүрэн нэвтэрч чадаагүй нь ойлгомжгүй. Яагаад хамрагдалт нь  ийм муу байгааг судалж, дүгнэлт гарган өөрчлөх хэрэгтэй” гэлээ.

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу