Азийн волейболын холбооноос зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн “Challenge Cup” тэмцээн зургадугаар сарын 18-25-ны өдрүүдэд Индонезийн Зүүн Жава эргийн Гресик хотод  болж буй билээ. Тус тэмцээнд Монгол улсын шигшээ багийн тамирчид оролцож байгаа юм. 

Манай шигшээ баг Узбекистан болон Вьетнамын багуудтай D хэсэгт орсон. Улмаар эхний тоглолтоо өнгөрөгч зургадугаар сарын 18-нд Вьетнамтай хийж, 0:3 харьцаагаар ялагдал хүлээсэн юм. 

Харин өнөөдөр /2023.06.20/ Узбекстаны багтай тоглож, 2:3 харьцаагаар хожигдлоо.

Хожсон нь хэсгээс гарах тул хоёр багт хоёуланд нь маш чухал тоглолт байв. Манай охид эхний үед хожигдож, дараагийн хоёр үед онооны хол зөрүүгээр хожлоо. Харин дөрөвдүгээр үед оноогоор тэргүүлж явсан ч сүүлийн мөчид хожигдсон юм. Ингэснээр тавдугаар үе гарч, ширүүн өрсөлдсөний эцэст Узбекстан ялалт байгууллаа.

Тооны харьцааны тухайд, 

  • Нэгдүгээр үе – Узбекистан 25:20 Монгол 
  • Хоёрдугаар үе – Узбекистан 14:25 Монгол 
  • Гуравдугаар үе – Узбекистан 15:25 Монгол 
  • Дөрөвдүгээр үе – Узбекистан 15:10 Монгол 

Ингэснээр Вьетнам хэсгээс нэгээр гарч, Узбекстан хоёроор гарч байна. Харин манай баг хоёр хожигдолтой тул тэмцээний дуусгаж буй юм.  

Сануулахад, энэ удаагийн “Challenge Cup”-д Индонез, Макао, Хонгконг, Тайвань, Австрали, Энэтхэг, Вьетнам, Филиппин, Иран, Узбекистан, Монгол гээд нийт 11 баг өрсөлдөж буй.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу