УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 30-нд хийхээр товложээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.03.20/ хийсэн билээ.
Урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж тэдэнд холбогдох хэргийг хянан хэлэлцэх гэм буруугийн шүүх хуралдааны товыг 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 09.00 цагт явуулахаар товлон зарлалаа.
Гэм буруугийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч С.Батдөлийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, бусад шүүгдэгч нарт Монгол Улсын хилээр гарахыг хориглосон “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авч шүүх шийдвэрлэв.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу