Аялал жуулчлалын салбар ковид цар тахлын улмаас тур оператор 78 хувь, жуулчны бааз 68 хувь, зочид буудал 25 хувь, зоогийн газар 50 хувиар хүний нөөцөө алдсан байна. Харин энэ чиглэлийн мэргэжлээр 16 их дээд сургууль мэргэжилтэн бэлтгэдэг ба 2007 онд 7251 оюутан төгсөж байсан бол 2022 онд 979 болж буурсан үзүүлэлттэй байна.

Учир нь аялал жуулчлалын салбарыг зөвхөн зуны 3 сард ажилладаг, тогтвортой ажлын байр байхгүй, суралцагчдын ихэнх хувь нь Улаанбаатар хотоос байдаг ба тэд орон нутагт ажиллах хүсэлгүй, гаднын оронд суралцаж, ажиллахыг илүүд үздэг гэсэн судалгаа гарчээ.

Иймд аялал жуулчлалын салбарынхан нэгдэж энэ чиглэлийн мэргэжил сонгон суралцаж буй оюутнуудад 400.000.000 сая төгрөгийн тэтгэлэг зарласан ба элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/орон даяар өрнөж байгаа энэ үед мэргэжил сонголтод аялал жуулчлалын салбарыг сонгох нөлөөллийн аяныг эхлүүлж байгааг онцложээ. 

БОАЖЯ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу