Засгийн газрын өнөөдрийн /2023.06.21/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал “Бүх төрлийн зөвшөөрлийг наймдугаар сарын 1-ний дотор бүрэн цахимжуулж, хүнээс хамааралгүйгээр олгогддог болгох нөхцөлийг бүрдүүлэх үүргийг авлаа.

E-business системд хоёр сарын хугацаанд 17,500 хэрэглэгчийн дөрвөн сая хандалт бүртгэгдсэн. 14,960 үйлчилгээний хүсэлтийг хүлээн авсан. Үүнээс 5,916 нь хуулийн этгээдийн нэр авах хүсэлт ирүүлсэн. Одоогоор системд 670 үйлчилгээ, 270 тусгай зөвшөөрөл бүртгэгдсэн байна. Цахимаар ийм хүсэлтүүдийг авч байна гэсэн үг.

Зөвшөөрөл авах хүсэлт гаргахдаа цахимаар компанийн нэрийг уншуулж, тоон гарын үсгээ уншуулан илгээхэд шуудангийн хаягаар гэрт нь үнэт цаас хэлбэрээр ирдэг. Цаасан баримтыг эх хувь болгодог. Энэ байдлыг болиулж, QR кодоо уншуулаад болох ажил гэж иргэд хэлдэг ч хуульд зөвшөөрлийг заавал бичгийн хэлбэрээр өгнө гээд заачихсан. Мөн компанийн үйл ажиллагааны чиглэл, УЗ-ийн нэрсийг өөрчлөхөд заавал өөрийн биеэр очдог. Эдгээр хүндрэлийг арилгахын тулд цахим болгоно. Холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаар болж байна.

Өөрөөр хэлбэл, зөвшөөрөл авахын тулд цахимаар хүсэлт илгээж, QR кодоо уншуулаад авдаг болох, энэ нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг байх эрх зүйн шинэчлэлийг хийнэ. 120 хуульд өөрчлөлт оруулна.

Наймдугаар сарын 1-ний дотор 360 зөвшөөрлийг бүрэн цахимжуулж чадвал иргэд хурдан хугацаанд зөвшөөрөл авах боломжтой болно” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу