Засгийн газрын өнөөдрийн /2023.06.21/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал “Төр цаашдаа систем хөгжүүлэхгүй. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн хийж байгаа ажлыг давхардуулж хийдэг биш зөвхөн бодлогоо тодорхойлдог байна.

Mindgolia.mn гээд программ хангамжийн их дэлгүүрийг байгуулсан. Үүнд хувийн хэвшлүүд 380 гаруй бүтээгдэхүүнийг тавьсан байгаа. Төр жил бүр 950 тэрбум төгрөгөөр программ хангамжийн худалдан авалт хийдэг. Гэтэл системүүд нь хоорондоо холбогддоггүй. Тиймээс хувийн хэвшил хийж тавиад түүнийг нь төр худалдан авдаг болно. Ийм эрх зүйн боломжийг нээх үүднээс Төрийн худалдан авах ажиллагааны газарт Mindgolia, E-tender хоёрыг холбох чиглэл өгч байгаа. Тэгэхээр цаашдаа Mindgolia.mn-д тавигдсан бүтээгдэхүүнийг төр худалдаж авдаг болно” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу