Засгийн газрын өнөөдрийн /2023.06.21/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгатуяа “Ахмадуудын тэтгэврийн нэмэгдлийн хүрээнд 480 мянга орчим хүний тэтгэвэрт өөрчлөлт орно. Нэмэгдэл долдугаар сарын 1-нээс эхлэн орох учир бэлтгэл ажлыг яаравчилж байна.

Мөн өнгөрсөн хугацаанд хүүхдийн мөнгө аваагүй 9 хувьд хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг Үндэсний баяр наадмын өмнө олгоно. Одоо авч байгаа 91 хувь, нөхөж авах 9 хувийн аль аль нь хүсэлт гаргах шаарлагагүй. Харин шинээр хүүхэдтэй болсон эцэг, эхчүүд харьяа сум, дүүргийнхээ Хөдөлмөр халамжийн газар болон цахимаар бүртгүүлэх боломжтой” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу