Засгийн газрын өнөөдрийн /2023.06.21/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Гурван ээлжээр суралцах эрсдэлтэй сургуулиудын талаар хэлэлцлээ. Энэ сургуулиудад богино болон дунд хугацааны арга хэмжээ авах талаар ярилцсан.

2022-2023 оны хичээлийн жилд ЕБ-ын 859 сургуульд 746 мянган сурагч суралцсан. Үүнээс улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэж байгаа зургаан сургууль байна. Үүнд 1,451 гаруй сурагч байна. ШИнээр баригдаж байгаад удааширсан 18 сургуулЬ 20 байрыг түрээслэж, үйл ажиллагаа явуулж байна. Үүнд 11,310 хүүхэд суралцаж байна.

Нэгдүгээр ангид 70 мянган хүүхэд орлоо гэхэд арванхоёрдугаар ангийг 35 мянган хүүхэд төгсөж байгаа. Энэ байдлаар тооны зөрүү үүсэж, ачаалал нэмэгдэж байна.

2023-2024 оны хичээлийн жилд нийслэлд өндөр ачаалалтай 47 сургуульд 33,314 сурагч суралцаж байна. 17 аймгийн 34 сургуульд 4,379 сурагч гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн байна. Тиймээс үүнийг шийдэхийн тулд дараах зургаан шийдлийг гаргалаа. Үүнд,

  • Ачаалал ихтэй байгаа сургуулиудад хийгдэж буй өргөтгөлийн барилгын ажлыг эрчимжүүлнэ.
  • Бусад байгууллагад буй сургалтын зориулалтаар ашиглах боломжтой байруудыг түрээслэх замаар ачааллыг бууруулна. Ингэхдээ банкны барьцаанд байгаа хураагдсан барилга, объектуудыг сургуулийн зориулалтаар ашиглана.
  • Хамран сургах тойргийг шинэчилж, нэг ангид 45-аас дээш хүүхэд суухгүй байх зохицуулалт хийнэ.
  • Их, дээд сургуулиудын харьяа бага сургуулиудын бүтцийг өөрчилнө.
  • Сурагчдын хоцрогдлыг арилгах suraad.mn сайтыг ажиллуулж эхэлсэн. Мөн англи хэлний pearson платформыг ашиглан хүүхдүүдэд ашиглуулах туршилт хийгдэж байна. Үүний үр дүнд хүүхдүүд хаана ч байсан үл хамааран сайн багшаар заалгах боломж бүрдэнэ.
  • Мэргэжлийн багш дутагдах эрсдэл үүсэж байна. Гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудад 424 багшийг нэмж ажиллуулах зохицуулалт хийнэ” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу