ЕБС-ийн гуравдугаар ангиас эхлэн англи хэл заах эсэх талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах тайлбарыг өглөө. 
Тэрбээр “Байнгын хороогоор гуравдугаар ангиас англи хэл заах тухай асуудлыг яриагүй. Харин “Үндсэн гадаад хэл нь англи хэл байна” гэсэн заалтыг хэлэлцэж, дэмжээгүй юм.
Нөгөө талд, 2024 оноос эхлэн хэрэгжих сургалтын шинэ хөтөлбөрийг боловсруулж байгаа. Энэ хөтөлбөрт “Боловсролын байгууллагын үндсэн гадаад хэл нь англи хэл байна” хэмээн зааж байгаа.
Мөн гуравдугаар ангиас эхлэн англи хэл, мэдээлэл технологийн хичээлийг заахаар тусгасан. Хэддүгээр ангиас нь, ямар хичээл орохыг хуулиар шийдэхгүй. Хөтөлбөрөөр зохицуулна. Энэ хөтөлбөрт гуравдугаар ангиас эхэлж англи хэл заахаар тусгасан байгаа. Хөтөлбөрийг Засгийн газраас батална” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу