УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй хоёр дахь удаагийн сонсгол ирэх хоёрдугаар сарын 6-11-ны өдрүүдэд болно.

Уг сонсголд Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас гадна түүний хүүхдүүд болох “Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Баттулгын Намуун, Баттулгын Номин, Баттулгын Хүлэгт нарыг гэрчээр дуудахаар болсон талаар даваа гарагт мэдэгдсэн билээ.

Үүнтэй холбоотойгоор Б.Намуун дараах мэдэгдлийг гаргажээ.