Сүүлийн үед Их Британид эрчим хүчний үнэ өссөн, инфляцийн түвшин өндөр байгаагаас шалтгаалан олон салбарт ажил хаялт ар араасаа өрнөж байна. Хоёрдугаар сарын 1-нд Их Британийн багш, албан хаагч, галт тэрэгний жолооч нараас бүрдсэн хагас сая хүн ажил хаях төлөвтэй байна гэж төвийн хэвлэлүүд нь онцолж эхэллээ. 

Үүнээс гадна Их Британийн байгаль орчны товчооны хэдэн мянган ажилтан цалин хөлсний асуудлаар шаардлага тавьж, хоёрдугаар сарын 8-нд ажил хаялт эхлүүлнэ гэдгээ нэгдүгээр сарын 31-нд мэдэгджээ. Хөдөлмөрийн хөлс хийгээд боловсон хүчний хуваарилалтын асуудлаас шалтгаалан түргэн тусламжийн хэдэн мянган ажилтан хоёрдугаар сарын 10-нд ажил хаялтын шинэ давалгаанд нэгдэнэ гэж Английн нийтийн үйлчилгээний салбарын Үйлдвэрчний эвлэл мөн өдөр мэдэгдсэн байна.