Гаалийн байгууллага 5-р сарын 1-нээс эхлэн цахим бүрдүүлэлтийн үйл ажиллагааг тус гааллийн газрын бүрдүүлэлтийн албыг түшиглээд туршиж эхэлсэн билээ. Он гарснаас хойш УБГГ -т хийгдсэн аж ахуйн нэгжийн цахим бүрдүүлэлт 44 хувь, иргэдийн цахимаар мэдүүлэх бүрдүүлэлт 70 хувь өсжээ.
Дэлхийн гаалийн байгууллагын “Цахим гааль” тунхаглалд 53 орон нэгж Монгол Улсын гаалийн байгууллагын туршилтаар нэвтрүүлж буй цахим бүрдүүлэлтийн үйл ажиллагааг 2000 онд Япон, БНСУ улс, 2003 онд ОХУ, 2018 онд БНХАУ нэвтрүүлсэн байдаг.
“ААН, иргэд тухайн бараагаа оруулж ирсэн хилийн боомтууд дээр ирж бараагаа мэдүүлэх шаардлагагүй, интернэтийн орчинд хаанаас ч бараагаа мэдүүлэх боломжтой. Зөвхөн бараагаа хүлээн авахдаа л гаалийн хяналтын бүсэд ирнэ гэхээр 3-4 шат дамжлагыг иргэн, ААН хэмнэж байгаа юм” гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу